Ж.Нэргүй эмч — Яармаг дахь зүрх судасны клиникийн профессор | Нандин Зүрх

Жүрмэдийн Нэргүй (Ж.Нэргүй)

Дотор, зүрх судасны тэргүүлэх зэргийн эмч • Клиникийн профессор • Эхокардиографийн мэргэжилтэн

117,406+ өвчтөн • Өдөрт 8–15 хүн • 40 мин/үзлэг • Нандин Зүрх эмнэлгийн захирал

Намтар

Ж.Нэргүй нь 31 жилийн туршид Монгол Улсын томоохон эмнэлгүүдэд — Сүхбаатар дүүргийн эмнэлэг, Улсын 2-р эмнэлэг, Гурван гал эмнэлэгт — тасралтгүй ажиллаж, 117,406 гаруй өвчтөн үзэж эмчилсэн зүрх судасны тэргүүлэх эмч юм.

Дийлэнх эмч олон өвчтөн үзэж, яаравчлан дүгнэлт гаргадаг. Харин Ж.Нэргүй эмч өдөрт зөвхөн 8–15 хүн л үзнэ. Нэг хүнд 40 минут зарцуулж, зовиурыг анхааралтай сонсож, яаралгүй, тайван үзлэг хийдэг нь түүний эмчилгээний арга барилын гол онцлог.

Оношилгоо болон эмчилгээний төлөвлөгөөг нэг өдөрт багтаан гаргадаг тул та 4–5 газар давхар явж, 7 хоног алдахгүй. Зүрхний үзлэг, ЭХО, ЭКГ, Холтер — бүгд нэг дор.

"Олон жил зүрх өвдлөө гэж эмнэлгээр явсан. Тодорхой онош тогтоож, таарах эм эмчилгээг зааж тааруулж өгч байсангүй. Харин Нандин Зүрхийн эмч үзэж оношлоод тодорхой болгов." — Эрдэнэцэцэг

Боловсрол, мэргэшил

  • 1995 — Анагаахын Ухааны Их Сургууль (АУИС), их эмч
  • 1998 — Дотрын чиг баримжаа олгох сургалт
  • 2002–2004 — Дотрын резидентур, Улсын Нэгдсэн Төв Эмнэлэг (УНТЭ)
  • 2006 — Зүрх судасны эмчийн мэргэшил
  • 2008 — Зүрхний эхокардиографийн мэргэшил
  • 2011 — Зүрх судасны мэргэжил дээшлүүлэх, Томск хот (ОХУ)
  • 2024 — Зүрхний эхокардиографийн мэргэжил дээшлүүлэх, Эрхүү хот (ОХУ)

Дотор, зүрх судасны тэргүүлэх зэрэгтэй, клиникийн профессор. Удирдлагын академийн магистрант.

Ажлын туршлага

  • 2004–2010 — Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг: дотор, зүрх судасны эмч, дотрын тасгийн чанарын багийн ахлагч
  • 2010–2025 — Гурван гал нэгдсэн эмнэлэг: дотрын тасгийн эрхлэгч, дотор, зүрх судасны эмч
  • 2025 оны 10 сараас — Нандин Зүрх эмнэлгийн захирал, ерөнхий эмч

Жүрмэдийн Нэргүй эмч нь таны дотор эрхтний үзлэг, оношилгоо, зөвлөгөөг нэг дороос өгөх давуу талтай. Зүрхний үзлэг, ЭХО, ЭКГ, Холтер, хэвлийн ЭХО-г нэг дор.

Үйлчилгээ & Үнэ

Үйлчилгээ Үнэ
Үзлэг (Consultation) 70,000₮
ЭКГ (ECG) 30,000₮
ЭХО кардиографи (Echocardiography) 70,000₮
Холтер мониторинг (Holter) 95,000₮
Хэвлийн ЭХО (Abdominal ultrasound) 50,000₮

Холбоо барих